Зорилго:
2008 оны 10-р сарын 21-30-ны хооронд болох гэж байгаа Ажаа Гэгээний Буян Номын Айлтгалын тухай танилцуулъя.
21-р зуунд хүмүүн төрөлхтөн бидэнд дэлхийн дулаарал, терроризм, үндэстэн хоорондын зөрчил, мөргөлдөөн гэх мэтийн яаралтай шийдвэрлэвэл зохилтой олон асуудал байнга тулгарч байгаа билээ. Энэхүү цаг үед, зургаан зүйл хамаг амьтанд энэрэн нигүүлсэх сэтгэлийг сургадаг буддын шашин хүмүүсийн анхаарлыг улам ихээр татаж байгаа билээ.
Иймээс Наран улсад амьдран суугаа монголчууддаа номын дуу сонсгож, бурхан шашны тухай зөв ойлголт хийгээд түүнийг шүтэн бишрэхүйн ухааны талаас тайлбар сургаалаа хайрлах болов уу гэж Америкийн Нэгдсэн Улсад суугаа “Төвд Монголын Буддын Соёлын Төв”-ийн тэргүүн Ажаа гэгээнийг тусгайлан урин залахаар болов. Мөн Гэгээний саналаар Монголоос түүний шавь Батнайрамдал оточ ламыг залж авчрахаар болоод байна.
Энэ удаагийн Ажаа гэгээний Япон дахь буян номын айлтгал нь буддын уламжлалт соёлоор дамжуулан монголчууд бидэнд байгаль орчноо хамгаалах, гүн ухааны ёс зүйн талаархи мэдлэгээ сэргээх боломж олгох юм. Түүнчлэн уламжлал, түүх соёлоо хадгалан үлдэж, орчин цагтай хөл нийлүүлэн алхахад бидэнд юу хэрэгтэй болон юуг эрхэмлэвэл зохих талаархи хичээл болно гэдэгт итгэлтэй байна.
Үйл ажиллагааны цагийн хуваарь:
1.Япон хүмүүст зориулсан номын айлтгал.
Илтгэл тавигдах хэл: Төвд хэлнээс Япон хөрвүүлэг
Өдөр: 2008 оны 10 дугаар сар 25ны 14:00-16:00
Газар: Жоэнжи .Токио хот Шинжюкү дүүрэг Ниши-Шинжюкү 7-12-5
Оролцох хүний тоо: 80-100 хүн
Төлбөр: \1,000-
Зохион байгуулагчид: Далай ламын Япон дахь төлөөлөгчийн газар
2.Канто бүсэд ажиллаж амьдарч буй Монголчуудад зориулсан номын айлтгал.
Илтгэл тавигдах хэл: Монгол хэл
Өдөр: 2008 оны 10 дугаар сар 26-ны 11:00-16:00
Газар: Жоэнжи .Токио хот Шинжюкү дүүрэг Ниши-Шинжюкү 7-12-5
Оролцох хүний тоо: 100 – 150 хүн
Төлбөр: \1,000 ( хүүхэд үнэгүй)
Зохион байгуулагч : Буян номын зохион байгуулах холбоо
3.Цүкүба хотод ажиллаж амьдарч буй Монголчуудад зориулсан номын айлтгал.
Илтгэл тавигдах хэл: Монгол хэл
Өдөр: 2008 оны 10 дугаар сар 28 ны 11:00-15:30
Газар: Цүкүба хот
Оролцох хүний тоо: 50 хүн
Төлбөр: \1,000 ( хүүхэд үнэгүй)
Зохион байгуулагч: Буян номын зохион байгуулах холбоо
4.Хувь хүний биечлэн уулзалт
Харилцах хэл: Монгол, Төвд, Япон, Англи
Өдөр: 2008 оны 10 дугаар сар 29 нээс 30
Цаг: 29 ний 15:00-21:00
30 ны 9:00-12:00
Газар: Токио Хигаши Мүраяма хот
Оролцох хүний тоо: 50 хүн
Төлбөр: үнэгүй
Зохион байгуулагч: Буян номын зохион байгуулах холбоо
*зохион байгуулагчын зүгээс зөвшөөрөл авах шаардлагатай.
5.Гималай Олон улсын кино наадам Токио-2008 дээр тавих илтгэл
Илтгэл тавигдах хэл: Англи хэлнээс Япон хөрвүүлэг
Өдөр: 2008 оны 10 дугаар сар 31-ны 10:00-14:00,
Газар: Хүүхэд залуучуудын нэрэмжит Олимпын Төв(Токио Ёёги)
Оролцох хүний тоо: 80аас дээш хүн
Төлбөр: \1,000-
Зохион байгуулагчид: Гималай-Аакайбү-Жапан
Зохион байгуулагч
Буян номын зохион байгуулах холбоо
Тус холбоо нь буян номын үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор Монгол улс, Өвөр монгол, Шинжаан, Хөх нуурын монгол туургатан залуучуудын хамтарсан, эрх ашгийн төлөө бус холбоо юм.
Дарга: Д.Дугаржаа
Дэд дарга: Б..Мөнхтуг, Д.Хасаа, Д.Хасчулуун
Гишүүд: Г.Уянга, болон нийт 10 гишүүн
Санхүү хэсэг: Д.Гантулга, Д.Түмэн, Б.Мөнхтуг
Санхүүгийн хяналт: Б.Өлзий, Ж.Дамдинцэрэн
*Токио дахь холбоо барих хаяг, утас:
〒189-0014東京都東村山市本町4-9-22-1404
Буян номын зохион байгуулах холбоо
FAX: 042-391-3565
WEB: http://www.buyannom.com
Д.Дугаржаа: 080-5445-7673
E-mail: dukurja@buyannom.com
Б.Мөнхтуг 090-9146-4899
E-mail: mongoltug@buyannom.com
Д.Хасаа 090-3635-8336
E-mail: hasaa@buyannom.com
